easyfind
Цэс
Хууль зүй

Үйлчилгээний нөхцөл

EasyFind платформыг хэрэглэгч болон хамтрагч байгууллагуудтай харилцах суурь дүрэм, нууцлалын бодлого.

Нууцлалын бодлого

Энэхүү нууцлалын бодлого нь EasyFind All гар утасны аппликейшнийг ашиглаж буй хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах, хадгалах болон хамгаалах талаар мэдээлэл өгнө. Бид таны мэдээллийг аюулгүй хадгалах, зөвхөн заасан зорилгод ашиглахыг амлаж байна.

1. Цуглуулж болох мэдээлэл

Бид таныг бүртгүүлэх болон аппликейшнийг ашиглах явцад дараах мэдээллийг цуглуулж болно:

  • Хувийн мэдээлэл: нэр, утасны дугаар, и-мэйл хаяг.
  • Байршлын мэдээлэл: таны ойролцоох үйлчилгээний газрыг харуулах зорилгоор.
  • Аппликейшн ашиглалтын мэдээлэл: хайлт, захиалга, үзсэн үйлчилгээний төрөл.
  • Төлбөрийн мэдээлэл: таны сонгосон үйлчилгээний төлбөрийг.

2. Мэдээллийг ашиглах зорилго

Цуглуулсан мэдээллийг дараах зорилгоор ашиглана:

  • Аппликейшнээр дамжуулан үйлчилгээний захиалга, цаг авах үйлдлийг гүйцэтгэх.
  • Үйлчилгээ үзүүлэгч байгууллагад шаардлагатай мэдээллийг дамжуулах.
  • Танд тохирсон санал, урамшуулал илгээх.
  • Аппликейшний хэрэглээг сайжруулах, хэрэглэгчийн туршлагыг дээшлүүлэх.

3. Мэдээллийг хуваалцах

Бид таны мэдээллийг дараах нөхцөлд гуравдагч талтай хуваалцаж болно:

  • Таны сонгосон үйлчилгээний газарт (эмнэлэг, салон, зочид буудал гэх мэт) захиалга баталгаажуулах зорилгоор.
  • Хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагад шаардсан тохиолдолд.

4. Мэдээллийн аюулгүй байдал

Бид таны хувийн мэдээллийг хамгаалахын тулд зохих техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээг авна. Гэсэн хэдий ч интернетээр дамжуулж буй мэдээлэл 100% аюулгүй байх баталгаа өгч чадахгүйг анхаарна уу!

5. Хүүхдийн нууцлал

Манай аппликейшн нь 16-аас доош насны хүүхдэд зориулагдаагүй бөгөөд бид тэднээс санаатайгаар мэдээлэл цуглуулахгүй.

6. Хэрэглэгчийн эрх

Танд дараах эрх бий:

  • Өөрийн хувийн мэдээллийг нягтлах, засах.
  • Мэдээллээ устгуулах хүсэлт гаргах.
  • Маркетингийн мэдээлэл хүлээн авахаас татгалзах.

7. Нууцлалын бодлогын өөрчлөлт

Бид энэхүү нууцлалын бодлогыг шинэчлэх эрхтэй. Шинэчлэгдсэн хувилбар нь аппликейшн дотор нийтлэгдсэн даруй хүчин төгөлдөр болно.

8. Холбоо барих

Хэрэв танд асуулт, санал хүсэлт байвал бидэнтэй дараах хаягаар холбогдоно уу:

EasyFind All баг
 📧 И-мэйл: support@easyfind.mn
📞 Утас: +976-88997770

Үйлчилгээний нөхцөл

Нэг талаас “Хишиг халиун арвижих” ХХК, РД: 7040009 /цаашид үйлчилгээ үзүүлэгч гэх/, нөгөө талаас “Харилцагч” гэх байгууллага нь Монгол Улсын Иргэний хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу дараах нөхцөлтэйгээр энэхүү гэрээг байгуулж байна.

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү гэрээ нь үйлчилгээ үзүүлэгч нь өөрийн “Ийси Фаянд” гар утасны аппликейшнаар дамжуулан харилцагч байгууллагын бизнесийн үйл ажиллагааг хэрэглэгчдэд сурталчлан таниулах, үйл ажиллагааны чиглэл, хаяг байршил, цагийн хуваарь зэрэг мэдээллийг хүргэх, хэрэглэгчдийг түргэн шуурхай үйлчилгээ авах боломжоор хангаж цаг захиалах ажлыг зохион байгуулах зэрэг үйлчилгээгээр хооронд нь холбохтой холбогдсон харилцааг зохицуулна.

1.2. Харилцагч нь энэхүү гэрээний нөхцөлтэй танилцаж зөвшөөрснөөр үйлчилгээний нөхцөл нь хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.

1.3. Энэхүү гэрээ нь онлайнаар хийгддэг цахим гэрээ бөгөөд “Ийси Фаянд” аппликейшн болон вэб орчноор дамжуулан гэрээний нөхцөлийг зөвшөөрсөнөөр хүчин төгөлдөр болно.

1.4. Харилцагч тал энэхүү гэрээний нөхцөлийг зөвшөөрснөөр “Хишиг халиун арвижих” ХХК-ийн үзүүлж буй аппликейшн үйлчилгээ, платформын бүх боломжийг ашиглах эрхтэй болно.

Хоёр. Харилцагчийн эрх, үүрэг

2.1. Харилцагч байгууллага нь Аппликейшнд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, хаяг байршил, цагийн хуваарь, зураг зэрэг мэдээллийг үнэн бодитоор бөглөж байршуулах үүрэгтэй.

2.2. Харилцагч байгууллага нь ажил үйлчилгээтэй холбоотойгоор хэрэглэгчдээс гаргасан санал хүсэлтэд хариу өгөх үүрэгтэй.

2.3. Аппликейшнаар дамжуулан цаг авч үйлчлүүлж буй хэрэглэгчдэд үнэн зөв мэдээлэл хүргэж, цаг тухай бүрт нь үйлчлэх үүрэгтэй.

2.4. Харилцагч нь аппликейшнаас хэрэглэгчийн талаарх мэдээллийг зөвхөн үйлчилгээ үзүүлэх зорилгоор авах эрхтэй бөгөөд уг мэдээллийг бусдад задруулахгүй байх үүрэгтэй.

2.5. Харилцагч нь үзүүлж буй үйлчилгээний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг бүрэн хариуцна.

2.6. Харилцагч нь шинээр нэвтрүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээг аппликейшнд нэмэлтээр байршуулах эрхтэй.

2.7. Үйлчилгээ үзүүлэгчтэй харилцан тохиролцож аппликейшнд бүртгэлтэй хэрэглэгчдэд үйл ажиллагааны талаарх мэдээллийг хүргүүлэх эрхтэй.

2.8. Харилцагч нь хямдрал, урамшууллын мэдээллээ үйлчилгээ үзүүлэгчид тухай бүр мэдэгдэж аппликейшнд байршуулж байх үүрэгтэй.

2.9. Үйлчилгээ үзүүлэгчийн санаачилсан урамшууллын хөтөлбөр, хэрэглэгчийг урамшуулах ажилд хамтран оролцоно.

Гурав. Үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг

3.1. Харилцагч байгууллагаас бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийг үнэн зөв гаргаж өгөхийг шаардах эрхтэй.

3.2. Харилцагч байгууллагаас үйлчилгээний төлбөрийг гэрээний дагуу шаардан авах эрхтэй.

3.3. Хэрэглэгчийн мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахгүй байхыг харилцагч байгууллагаас шаардах эрхтэй.

3.4. Харилцагчийн үйл ажиллагааг өөрийн аппликейшнаар дамжуулан сурталчлах, холбох ажлыг зохион байгуулах.

3.5. Харилцагчийн хүсэлтээр үйл ажиллагааны талаарх мэдээллийг аппликейшнд бүртгэлтэй хэрэглэгчдэд хүргэх ажлыг зохион байгуулах.

 

Дөрөв. Төлбөр тооцооны нөхцөл

4.1. Аппликейшнд үйлчилгээ байршуулсны төлбөр, гэрээний хугацаанд үзүүлсэн үйлчилгээний хураамжийг талууд харилцан тохиролцоно.

4.2. Төлбөрийн хэмжээ, нөхцөл, хугацааг нэмэлт гэрээгээр тохиролцоно.

4.3. Харилцагч нь гэрээний төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө.

Тав. Нууцлал ба аюулгүй байдал

5.1. Талууд энэхүү гэрээ болон нэмэлт гэрээний нөхцөл, төлбөр тооцооны нууцлалыг хангаж, гуравдагч этгээдэд задруулахгүй байх үүрэгтэй.

5.2. Талууд хэрэглэгчийн мэдээллийг хуулийн дагуу боловсруулж ашиглах бөгөөд бусдад задруулахгүй байх үүрэгтэй.

Зургаа. Хариуцлага

6.1. Харилцагч нь аппликейшнд байршуулсан ажил үйлчилгээний чанарыг бүрэн хариуцна.

6.2. Талууд гэрээний дагуу гарсан аливаа зөрчлийг засах, хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

Долоо. Гэрээний хугацаа

7.1. Гэрээ нь байгуулагдсан өдрөөс хүчин төгөлдөр болно.

7.2. Талууд харилцан тохиролцож гэрээний хугацааг сунгаж болно.

 

 

Найм. Маргаан шийдвэрлэх

8.1. Аппликейшнтай холбоотой санал, гомдлыг талууд харилцан тохиролцож эвийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ.

8.2. Эвийн журмаар шийдэж чадаагүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ.

Ес. Цахим гэрээний хүчин төгөлдөр байдал

9.1. Энэхүү гэрээ нь “Ийси Фаянд” аппликейшн болон цахим орчноор хийгдэх бөгөөд харилцагч гэрээний нөхцлийг “ЗӨВШӨӨРӨХ” товчийг дарж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.

9.2. Цахим хэлбэрээр хийгдсэн энэхүү гэрээ нь бичгээр байгуулагдсан гэрээтэй адил хүчин төгөлдөр үйлчилнэ.

9.3. Харилцагч энэхүү гэрээг зөвшөөрснөөр үйлчилгээ үзүүлэгчийн аппликейшн, платформын бүх боломж, үйлчилгээ, функцыг ашиглах эрхтэй болно.

Цаг захиалах

OPEN
T
Tara Dental Clinic
4.9 · 248 сэтгэгдэл · 0.9 км

Орчин үеийн стоматологи, олон жилийн туршлагатай эмч нар…

Үйлчилгээ сонгох
8 сар 24 · Лхагва
Захиалга баталгаажлаа
Tara Dental Clinic
Үйлчилгээ Шүдний цэвэрлэгээ
Цаг 8 сар 24,
Үнэ 85,000₮
Үйлчилгээ Шүд цайруулах
Цаг 8 сар 24,
Үнэ 180,000₮
Үйлчилгээ Зөвлөгөө
Цаг 8 сар 24,
Үнэ Үнэгүй

Илгээгдлээ. Баярлалаа!

Бид таны хүсэлтийг хүлээн авлаа. 24 цагийн дотор холбогдох болно.

Ресепшин

Ресепшин

Тусламж

Тусламж

Цаг оруулалт

Цаг оруулалт

Хуваарь үүсгэх

Хуваарь үүсгэх

Буудал ресепшин

Буудал ресепшин

Нэвтрэлт

Нэвтрэлт

Төлбөр

Төлбөр

/ 7